Сайн түгээлт, борлуулалтыг өсгөнө

Өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэгч, импортлогч байгууллагуудын борлуулалт, түгээлтийн үйл ажиллагааны
дотоод зохион байгуулалтыг автоматчилна, хяналт ба удирдлагын дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ.

Dmanager програмыг сонгох 4 шалтгаан

Цаг хэмнэнэ

Борлуулалттай холбоотой мэдээллийг цаг тухайд нь хялбархан оруулна. Тайлан, тооцоо гаргах гар тооцооллын механик алдааг арилгаж, хугацааг хэмнэнэ.

Мөнгө хэмнэнэ

Мэдээлэл солилцоход зарцуулдаг утасны яриаг багасгана. Нэг борлуулалтын ажилтны бичиг хэргийн зардлыг сард дунджаар 30000 төгрөгөөр нэмнэнэ.

Хяналт сайжирна

Өрсөлдөгч, харилцагчийн байнгын цэгцтэй судалгаатай байна. Утасны GPS -ийг ашиглан ажилтны явсан зам болон хийсэн үйлдэлийг хялбархан хянана.

Бүтээмж нэмэгдэнэ

Бичиг цаас, тооцооны ажлыг хялбарчилж үндсэн ажилдаа төвлөрөх хугацааг уртасгана. Үр дүнтэй урамшуулал, хөнгөлөлтийн бодлого явуулах боломжтой болно.

Түгээмэл асуултууд


Бусад програмаас ямар давуу талтай вэ?

Борлуулалт, түгээлтийн бүртгэлийг үүлэн тооцоолол ашиглан шууд онлайн, иж бүрэн хөтлөнө. Хамгийн сүүлийн үеийн шийдэлтэй, хамгийн олон боломжтой.

Зөөврийн принтерээр баримт хэвлэх үү? Танайх принтер зардаг уу?

Хэвлэнэ. Танд Зөөврийн Bluetooth printer -ийг санал болгож байна.

Мэдээллийн аюулгүй байдал хэр вэ?

Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс танай байгууллагын сервер дээр эсвэл зориулалтын дата төвд байрлах сервер дээр програмыг суулгадаг.

Ямар байгууллага хэрэглэж байгаа вэ?

Гэрээний дагуу үйлчлүүлэгчийн мэдээллийг нууцалдаг. Гэхдээ хамт очиж програм ашиглалтын байдалтай танилцаж болох зөвшөөрөл авсан зарим байгууллага бий.