Өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэгч, импортлогч байгууллагуудын борлуулалт, түгээлтийн үйл ажиллагааны
дотоод зохион байгуулалтыг автоматчилна, хяналт ба удирдлагын дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ.

Андройд 2.3-аас дээш системтэй гар утас дээр сууна. Өдөрт дунджаар 900mAh батерей, сард дунджаар 300MB дата зарцуулна.

Борлуулалт, түгээлтийн модуль

Борлуулагчийн модуль: Ачилтын захиалга өгөх, бэлнээр болон зээлээр борлуулалт хийх, борлуулалтын буцаалт хийх, өмнөх зээлийн тооцоо авах, падаан хэвлэх, барааны үлдэгдэл харах, хариуцсан харилцагчдын зээлийн үлдэгдэл харах, харилцагчийн гүйлгээний түүх харах боломжтой.

Худалдааны төлөөлөгчийн модуль: Харилцагчийн захиалга оруулах, захиалгын баримт хэвлэх, захиалга хүргэгдсэн эсэхийг харах, бэлэн мөнгөний орлого авах, агуулахын барааны үлдэгдэл харах, хариуцсан харилцагчдын зээлийн үлдэгдэл харах, харилцагчийн гүйлгээний түүх харах боломжтой.

Түгээлтийн менежерийн модуль: Хариуцсан харилцагчдын захиалгыг харах, нэгтгэл хийх, хэвлэх, агуулахаас ачих ачилтын захиалга өгөх, түгээлтийн мэдээллийг оруулах, бэлэн мөнгөний орлого авах, буцаалтыг бүртгэх, газрын зураг дээр түгээх харилцагчдыг харах боломжтой.

Төлөвлөгөө, гүйцэтгэлийн модуль: Худалдааны ажилтан бүрийн борлуулалтын төлөвлөгөөг барааны ангилал тус бүрээр оруулж, гүйцэтгэлийг шууд хянана. Борлуулалтын гүйцэтгэлээс цалин, урамшуулал бодно.

GPS модуль

Газрын зураг дээр түгээлтийн хавтгай оруулах, харилцагчийн байршлыг зоох, худалдааны ажилтнууд заагдсан хавтгайд маршрутын дагуу явж буй эсэхийг хянах, өмнөх өдрүүдийн замын түүхийг харах, зам өдрийн тооцоо хийх, харилцагчийн очилтын давтамжийг харах, апп ашиглалтын түүхийг харах зэрэг шууд онлайн GPS хяналт хийнэ.
Тусгай төхөөрөмж шаардахгүй програм суусан гар утасны GPS-ийг ашиглана.

Харилцагчийн тооцооны модуль

Харилцагчтай тооцоо нийлэх, харилцагчийн тооцооны үлдэгдлийг сонгож харах, сүлжээ дэлгүүрийн нийт тооцоог харах, авлагын дүнг нийтэд нь болон, худалдааны ажилтан тус бүрээр харах, авлагын насжилтыг гаргаж, удаж буй авлагуудыг анхааруулах зэрэг харилцагчийн тооцоотой холбоотой үйлдлүүдийг хялбарчилна.

Судалгаа, нөөцийн модуль

Худалдааны ажилтнууд харилцагчийн борлуулалтын хэмжээ, өрсөлдөгчөөс бараа авдаг эсэх, худалдаа, үйлчилгээний талбайн хэмжээ, агуулахтай эсэх, үйлчлүүлэгчийн тоо, хэр удаан үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, лангуун дээрх барааны бүтэц гээд маш олон төрлийн мэдээллийг цуглуулдаг.
Эдгээр мэдээллийг хялбар оруулах, нэгтгэх, хэрэгцээтэй үедээ харах боломжтой.

Борлуулагч барааны үлдэгдэл, өмнө ирсэнээс хойш өөр өрсөлдөгчөөс бараа авсан эсэх, дараагийн ирэлтийн хугацааг програмд оруулахад уг мэдээлэл болон тухайн харилцагчийн өмнөх худалдан авалтуудын мэдээлэлд түшиглэн нэг өдрийн дундаж борлуулалтыг тооцоолж, борлуулах барааны хэмжээг санал болгоно.

Үнийн бодлого, урамшууллын модуль

Бараа бүтээгдэхүүний үнийг харилцагчийн төрлөөр, борлуулалтын сувгаар, харилцагчийн байршлаар, бүс нутгаар гэх мэт төрөл бүрийн шалгуураар оноож, хямдрал урамшуулал тооцох аргачлалыг тусгасан.

Нягтлан бодох бүртгэлийн модуль

Бараа материалын модуль: Түүхий эд материал, дуусаагүй үйлдвэрлэл, бэлэн бүтээгдэхүүн, бараа, хангамжийн зүйлийг нэр төрөл тус бүрээр дэлгэрэнгүй хөтлөнө.

Авлага, өглөгийн модуль: Авлага, өглөгийг харилцагч тус бүрээр нь дэлгэрэнгүй хөтлөнө.

Мөнгөн хөрөнгийн модуль: Бэлэн мөнгө болон банкны харилцах дансны бүртгэлийг төгрөг болон дурын гадаад валютаар бүртгэнэ.